A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 103 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор баталсан "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам"-ын дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 1.2 дахь заалт:

"1.2. Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид "хүүхэд" гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно." 

"4.5. Тухайн өрх, иргэн нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан тухайн сараас тооцон хүүхдийн мөнгийг олгоно."

2. Мөн журмын 5.1 дэх заалтын "4.2.1-д" гэснийг "4.2-т" гэж өөрчилсүгэй.

3. Мөн энэ журмын 4.1.4, 4.1.5, 4.2.3, 4.2.4, 4.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2/ 4.5 дахь заалт:

4. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ