A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хүний хөгжил санд хуримтлагдсан өрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон улсын төсөвт өглөгөөр бүртгэж улсын төсвөөс барагдуулах ба улсын төсөв тухайн шилжүүлэн авсан дүнгээр Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу бүрдүүлсэн сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2017 онд 160 тэрбум төгрөг, 2018 онд 100 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан шилжүүлэг болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.1, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон Корпорацийн зардлыг шилжүүлсний дараа үлдэх эх үүсвэрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан Ирээдүйн өв сангийн өглөгийг төлж барагдуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг төлж барагдуулж, энэ хуулийн 52дугаар зүйлд заасан нөхцөл үүссэнээр дагаж мөрдөнө.

Хэвлэх

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5 дугаар зүйл. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг барагдуулж, Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хүртэлх хугацаанд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу Корпорацийн зардлын хязгаарыг тогтоож, санхүүжүүлэхдээ санд хуримтлал бий болж эхлэх үеийн хэмжээний хөрөнгийг удирдахад тохирсон бүтцийг байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангахад нийцсэн зохистой түвшинд байлгах зарчмыг баримтална.

Хэвлэх

51  дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2030 он хүртэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр эрсдэл-өгөөжийн зохистой түвшинг баримтлан удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж болно.

/Энэ зүйлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

53 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.2-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 оноос 65 байна.

/Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

6 дугаар зүйл. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар шинэчлэн батална.

Хэвлэх

7 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД