A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-17-ны өдрийн 35-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-17-ны өдрийн 35-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9, 21, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Инновацийн тухай хуулийн 6.1.8 болон 18 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт орж татан буугдсан Төрийн өмчийн хороо (хуучин нэрээр)-ны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит хувьцаат компанийн төрийн төлөөллийг 1 дүгээр хавсралт ёсоор хэрэгжүүлэхээр тогтоосугай.

2. Монгол Улсын олон улсын гэрээ болон Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хувьцаат компаниудын төрийн төлөөллийг 2 дугаар, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит хувьцаат компаниудын төрийн төлөөллийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус хэрэгжүүлэхээр тогтоосугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15-20 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон захиргаа удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг 4 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

4. Гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дор дурдсан аж ахуйн нэгжүүдийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, чиг үүргийг нь дараах төрийн өмчийн их сургуулиудад шилжүүлэн төрийн төлөөллийг 5 дугаар хавсралт ёсоор хэрэгжүүлэхээр тогтоосугай:

4.1. "Мэдээлэл, технологийн үндэсний парк" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, "Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи" болгон өөрчлөн зохион байгуулж, чиг үүргийг Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Монгол Улсын Их сургуульд;

4.2. "Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, "Шинжлэх ухааны парк-Биотехнологи" болгон өөрчлөн зохион байгуулж, чиг үүргийг Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуульд.

5. "Мэдээлэл, технологийн үндэсний парк" төрийн өмчит үйлдвэрийн газрын үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийг орон тоо, цалингийн сангийн хамт Монгол Улсын Их сургуульд, "Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийг орон тоо, цалингийн сангийн хамт Шинжлэх ухаан технологийн их сургуульд балансаас балансад тус тус шилжүүлсүгэй.

6. Энэ тогтоолын 4 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгжүүд татан буугдаж байгаатай холбогдуулан Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулан баланс бүртгэлд байгаа барилга байгууламж, эд хөрөнгө, санхүү, албан хэрэг, архивын нэгж, баримт бичгийг бүртгэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

7. 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь баталгаажаагүй үлдсэн төрийн өмчит хуулийн этгээдийн зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр нь хэлэлцүүлсний үндсэн дээр 2016 оны 2 дугаар сард багтаан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, холбогдох сайд нарт даалгасугай.

8. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн хараат бус гишүүн болон төрийн өмчийн төлөөлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн яаманд үүрэг болгосугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 5 дугаар зүйл, "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, "Мэдээллийн технологийн парк байгуулах тухай" 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ