- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын2014 оны 100, ЗГ-ын 2015 оны 497-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Чөлөөт бүсийн тухай хуулийн 25.1, 25.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт"-ын "2. Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект" гэсэн хэсэгт
"5. "Цагааннуур" чөлөөт бүс." гэсэн заалт нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Чөлөөт бүсүүдийн харуул хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Цагааннуур" гэснийг хассугай.
3. Хууль зүйн сайдын 2016 оны төсвийн багцад Хил хамгаалах ерөнхий газрын төсөвт батлагдсан "Цагааннуур" чөлөөт бүсийн хамгаалалтын зардал болох 288.4 (хоёр зуун наян найман сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын төсөвт шилжүүлэх зохицуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
