A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд болон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

3. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах болон бусад арга замаар хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хамт жил бүрийн 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ