A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:

Код

Барааны нэр, төрөл

Импортлогч хуулийн этгээд

7

8702.90.90

Мерседес бенз-Спринтер

(хуягласан 5 ширхэг, хар)

Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар

(Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж-5, Улаанбаатар-14250,

Монгол Улс)

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:

Код

Барааны нэр, төрөл

Импортлогч хуулийн этгээд

2

9022.19.00

Рентген хяналтын төхөөрөмж

(Fiscan CMEX-T100100-2 ширхэг)

(Fiscan CMEX-B6550-31 ширхэг)

Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар

(Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж-5, Улаанбаатар-14250, Монгол Улс)

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР