- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 282
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
"Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
