A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 332

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 142 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

Код

Барааны нэр, төрөл

Импортлогч хуулийн этгээд

3

8704.21.00

Киа К2700 ачааны автомашин

(1 ширхэг)

Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар

(Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж-5, Улаанбаатар-14250, Монгол Улс)

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР