A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 1

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга: -Батлан хамгаалахын сайд;

                        -Онцгой байдлын ерөнхий газрын дарга.

Гишүүд: 

-Барилга, хот байгуулалтын сайд;

-Зам, тээврийн хөгжлийн сайд;

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

-Эрчим хүчний сайд;  

-Эрүүл мэндийн сайд;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;

-Нийслэлийн Засаг дарга;

-Хууль зүйн, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

-Стандарт, хэмжил зүйн газрын дарга;

-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга;

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга;

-Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга;

-Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга:                                 Орон тооны.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ


Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ