- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комисс/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 333 дугаар тогтоолоор баталсан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Гишүүд: -Батлан хамгаалахын сайд;
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
-Гадаад харилцааны сайд;
-Сангийн сайд;
-Нийслэлийн Засаг дарга;
-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Увс аймгийн Засаг дарга;
-Архивын ерөнхий газрын дарга;
-Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч;
-Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор);
-"Ю.Цэдэнбалын гал голомт" төрийн бус байгууллагын тэргүүн (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга: -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 333 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
