- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар 42
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
