- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 156
Улаанбаатар хот
БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг "Үндэсний батлан хамгаалахын их сургууль" болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дүрэм, бүтэц, орон тоог 2016 оны батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаарт багтаан баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
