A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Нэг" дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 9 дэх заалтыг нэмсүгэй:

Салбарын нэр

9

"Аврагч" биеийн тамир, техник-спортын хороо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ