- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ариутгах татуургад зөөврөөр бохир ус нийлүүлдэг хэрэглэгчдийн бохир ус цэвэрлэгээний тариф батлах тухай /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Дугаар 05 Улаанбаатар хот
"Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын ариутгах татуургад зөөврөөр бохир ус нийлүүлдэг
хэрэглэгчдийн бохир ус цэвэрлэгээний тариф батлах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын ариутгах татуургад зөөврөөр бохир ус нийлүүлдэг хэрэглэгчдийн бохир ус цэвэрлэгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Бохир ус цэвэрлэгээний тарифыг 2017 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ /дарга Ц.Төрхүү/-т зөвшөөрсүгэй.
3.Хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ /дарга Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
ДАРГА Э.ПҮРЭВЖАВ
Текст томруулах
A
A
A
