A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулгатай 23 дахь заалт нэмсүгэй:

Төсвийн төвлөрүүлэн захирагч

Харьяалах төсөв

23.

Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгийн төсвийн

2. “Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

(Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төсвийн төвлөрүүлэн захирагч Харьяалах төсөв
22. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Шинжлэх ухаан, технологийн сан, Нийгмийн, Анагаах ухааны, Хөдөө аж ахуйн, Техникийн, Байгалийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ