A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ, ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ, ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33.2, 38.7, 39.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 1 дүгээр, Хилийн цэргийн алба хаагчийн ёслолын дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 2 дугаар, Хилийн цэргийн гэрээт цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 3 дугаар, Хилийн цэргийн хугацаат цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 4 дүгээр, Хилчний хүнсний хангамжийн хэмжээг 5 дугаар, Хилчинд хилийн нэмэгдэл олгох журмыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хилчинд хилийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг бүсчилсэн хил хамгаалалттай уялдуулан батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүнсний хангамжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоол, "Хил хамгаалах байгууллагын цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийн норм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ