A

A

A

Бүлэг: 1979

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/52/А/148/А/123

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга /хурандаа Ц.Хүрэлбаатар/, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /О.Цэенрэгзэн/, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа П.Оростогоо/ нарт тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын даргын хамтарсан 2000 оны 272, 326, 344 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ХУРЦ

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АСРАЛТ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ө.ЭНХТӨР