A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн авто замаас Өлзийт, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замыг холбох ажил гүйцэтгэх "Шинжиан шинфа" ХХК-ийн 360, Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэх "Петрочайна дачин тамсаг монгол" ХХК-ийн 176 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2017 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР