A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 19

ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 28, 29, 31, 38-45 дугаар зүйлийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1."Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам"-ын шинэчилсэн найруулгыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2007 оны 457 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Л.Ганбат/-т даалгасугай.

ДАРГА Д.СУГАР ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАТ

Улсын бүртгэлд 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 3060 дугаарт бүртгэсэн