- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Увс аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх/

УВС АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 12 сарын 05-ны өдөр
Дугаар 6/11
Улаангом сум
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Увс аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Холбогдох хууль тогтоомж, энэ журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/-д үүрэг болгосугай.
4. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/02 тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.НАСАНБАТ

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 16/06
Улаангом
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай" 06/11 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангаас хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (П.Аюушжав)-д даалгасугай.
ДАРГА Ц.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
