A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЭМС-ын 2012 оны 41-р тушаалаар хүчингүй болгосон
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2012 оны 41-р тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 02 сарын 23 – ны өдөр Дугаар 38 Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор "Эмийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Улсын бүртгэлд эм бүртгүүлэх өргөдөл"-ийн маягтыг 2 дугаар, "Эмийн бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг 3 дугаар, "Эмийн бүртгэлийн шинжээчтэй байгуулах гэрээ"-ний загварыг 4 дүгээр, "Эм зүйн шинжээчийн дүгнэлт"-ийн загварыг 5 дугаар, "Эмнэлзүйн шинжээчийн дүгнэлт"-ийн загварыг 6 дугаар, "Эмийн бүртгэлийн хураамж, түүнийг зарцуулах журам"-ыг 7 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан эмийн бүртгэлийн хураамжийн орлого, зарлагыг тусад нь тооцож, зориулалтын дагуу зарцуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (Ц.Содномпил)-д даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (Л. Жамбалжав)-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2003 оны 177 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д. ТУЯА