A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/185

Дорноговь аймаг

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /в/, 29.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.3 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг нэгдүгээр, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ц.Содхүү/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ч.Түвшинтөр/, Дорноговь аймгийн Автотээврийн төв /Б.Хүдэрболд/, Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харъяа Замын-Үүд салбар /А.Хатансайхан/ нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Г.Эрдэнэцэцэг/-д даалгасугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/424

Сайншанд сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.21 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн авто замын сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс (Ц.Мөнх-Эрдэнэ), орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Бүрэнтэгш), төлбөрийн орлогыг тухай бүр бүрдүүлж ажиллахыг Дорноговь аймаг дахь Автотээврийн төв (Ж.Сүхбаатар), "Автотээврийн үндэсний төв"-ийн Замын-Үүд дэх салбар (Д.Болор-Эрдэнэ), Татварын газар (Г.Хосбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/185, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ