A

A

A

Бүлэг: 1979

УМХГ-ын даргын 2005 оны 09 сарын 05-ны өдрийн 296-р тушаалаар хүчингүй болсон

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх журам /

2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 170

Дугаар 170

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх журам”–ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2003 оны 19 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Н.Бямбадорж/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д. БАТБААТАР

2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 2004 дүгээрт бүртгэсэн