A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МХЕГ-ын даргын 2011 оны 414 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон

2005 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 295

Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Шийтгэвэр, торгуулийн хуудас хэрэглэх журам"-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /Б.Үнэнбат/-т даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан газрын даргын 2003 оны 51 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААСАН

Улсын бүртгэлийн 2005 оны 09 сарын 13-ны өдрийн 2551-рт бүртгэв