A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2018 онд зохион байгуулах тив болон олон улсын спортын тэмцээний жагсаалт, улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ"-ний:

4. Сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

6. Уран сайхны гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0 гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Мөн хавсралтын:

Нийт

1.100.0

гэснийг

Нийт

900.0

гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА