- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ОЛГОХ ХҮНСНИЙ БОЛОН ЭДИЙН ХАНГАЛТЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 261
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ОЛГОХ ХҮНСНИЙ БОЛОН ЭДИЙН ХАНГАЛТЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох хүнсний хангалтын хэмжээ"-г нэгдүгээр, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох эдийн хангалтын хэмжээ"-г хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хүнсний болон эдийн хангалт олгох журмыг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хүнсний болон эдийн хангалт олгохтой холбогдон гарах зардлыг байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A