A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 375

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цөмийн энергийн комиссын дүрэм"-ийн 2.1 дэх заалтын "Комисс нь дарга" гэсний дараа, 3.1 дэх заалтын "Комиссын хуралдаанд комиссын дарга" гэсний дараа тус тус "орлогч дарга" гэж, 3.2 дахь заалтын "комиссын даргын үүрэг болгосноор комиссын" гэсний дараа "орлогч дарга, эсхүл" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР