- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ (Түр хороо байгуулах тухай)

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Түр хороо байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
