A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 29 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар болон "Монцемент билдинг материалс" ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монцемент үйлдвэрийн төслийн ажил гүйцэтгэх "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 50, Монгол Улс Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийн дагуу "Дархан хотын бохир ус болон менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл"-ийн нэгжид үүрэг гүйцэтгэх Барилга, хот байгуулалтын яамны 20, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барих ажил гүйцэтгэх "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн 300, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан МОН-3129 зээлийн гэрээний хүрээнд "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн Шурагийн гүүр-Ховдын авто зам чиглэлийн 53.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх "Эйч Кэ Би интернэйшнл холдинг" ХХК-ийн 80, Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх "Чайна Хуаши Энтерпрайзис" ХХК-ийн 242 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ