- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
БУЛГАН АЙМАГ
БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар IX/11
Булган сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1. дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Булган сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Д.Наранбаяр/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны VIII/12 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА З.БАТБАГАНА
БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар IХ/09
Булган сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн IX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифын хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ, хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг тогтоосон хэмжээний дагуу мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бямбажаргал)-д даалгасугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Наранбаяр)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн IX/11 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Л.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх