- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХИЛИЙН БООМТОД ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /ХХЕГ, ТЕГ-ын даргын 2018 оны 51/А/192 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР, ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ ХИЛИЙН БООМТОД ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /ХХЕГ, ТЕГ-ын даргын 2018 оны 51/А/192 дугаар тушаалаар хүчингүй болсон/
1999 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 487/84
Дугаар 487/84
![]() |
Хилийн байнгын болон түр ажиллагаатай боомтуудаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хийж байгаа худалдааны орлогыг албан татварт бүрэн хамруулах, татвар хураах, хяналт тавих ажлыг сайжруулах талаар Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын ажлыг уялдуулан зохион байгуулах шаардлагыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. Монгол улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дүгээр заалтыг үндэслэн татварын улсын байцаагчдыг хилийн боомт газар ажиллуулахыг зөвшөөрсүгэй. |
![]() |
2. Хилийн байнгын болон түр ажиллагаатай боомтуудад татварын улсын байцаагчийг хамтарсан тушаалаар томилон ажиллуулахыг тухайн орон нутгийн татварын хэлтэс, хилийн отряд, комендатурын дарга нарт даалгасугай. |
![]() |
3. Татварын улсын байцаагч томилон ажиллуулах боомтуудыг хавсралт ёсоор баталсугай. |
![]() |
4. Монгол улсын Хилийн тухай хууль болон холбогдох журмыг сахиж мөрдөхийг хилийн боомт газар ажиллах татварын улсын байцаагч нарт, тэдний ажиллагаанд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэхийг боомтын дарга нарт үүрэг болгосугай. |
![]() |
5. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, холбогдох асуудлыг уялдуулан зохицуулж ажиллахыг ХЦУГ-ын штабын хил хяналтын хэлтэс /хурандаа А.Лхагвасүрэн/, ҮТЕГ-ын Бодлого зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-т тус тус үүрэг болгосугай. |
![]() |
ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ |
ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ ГАЗРЫН ДАРГА
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт