A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Соёлын яамны харьяанд "Чингис хааны өв, соёлын хүрээлэн"-г байгуулсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Тус хүрээлэнгийн бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг нь 2019 онд багтаан эхлүүлэхийг Соёлын сайд С.Чулуунд, 2020 оноос эхлэн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд С.Чулуун, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

"ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН"-ИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор "Чингис хааны өв, соёлын хүрээлэн"-г "Чингис хаан" үндэсний музейд нэгтгэсүгэй.

2."Чингис хаан" үндэсний музейн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасугай.

3.Энэ тогтоолын 1-д заасан хүрээлэнгийн төсөв, орон тоо, цалингийн сан, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг "Чингис хаан" үндэсний музейд хүлээлгэн өгөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ