A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1/110 дугаар хуралдааны протоколын III тогтоолоор батлагдсан Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Дүрмийн 2 дугаар зүйлийн 6 дахь догол мөрд оруулсан өөрчлөлтийг баталсугай.

2. Олон улсын хөрөнгө оруулалтын банкин дахь Монгол Улсын эзлэх хувь хэмжээг 2022 он хүртэл 1,867,000 (нэг сая найман зуун жаран долоон мянган) еврогоор, цаашид нийт 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянган) евро хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР