- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 357
Улаанбаатар хот
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих" төслийг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хил заагийн мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, холбогдох журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т даалгасугай.
3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
