- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 94
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалттай холбогдуулан Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
