A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 475

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Дээрх жагсаалтад орсон өвлөн уламжлагчид батламж олгох, алдаршуулах, урамшуулах, шавь сургалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зохих арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ