- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам"-ын 3.5 дахь заалтын "60 хүртэл" гэснийг "149 хүртэлх", "8 хүртэлх" гэснийг "13 хүртэлх" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг шагнахад шаардагдах 376.0 (гурван зуун далан зургаан) сая төгрөг, улсын аварга тариаланч хамт олон 2, улсын аварга тариаланч 5 иргэнийг шагнахад шаардагдах 25.0 (хорин таван) сая төгрөг, нийт 401.0 (дөрвөн зуун нэг) сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
