A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 462

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дайчилгааны тухай хуулийн 7.3, 13.1.4, 13.1.8, 30.1, 32.5, 35.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт, "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам"-ыг 3 дугаар хавсралт, "Дайчилгаатай сургууль явуулах журам"-ыг 4 дүгээр хавсралт, "Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх журам"-ыг 5 дугаар хавсралт, "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын аль нэг төрийн албан хаагчид улсын дайчилгааны асуудлыг хариуцуулан ажиллуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штаб (Д.Ганзориг) нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дайчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД