- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 56
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг 1 дүгээр хавсралт, оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх орон сууцны жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Албан тушаалын орон сууцнуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх болон хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
