A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 24.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 87 дахь заалт нэмсүгэй:

"87. Бактериологийн (биологийн) болон токсины зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенц-ГХЯ"

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 28 дахь заалт нэмсүгэй:

"28. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг-ГХЯ".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР