A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 91 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дүрэм"-ийн "I.Академийн гишүүд" гэсэн хэсгийн 11-д "б/...их, бага чуулганд" гэснийг "б...их, бага чуулган, харьяа төрөлжсөн академийн хуралдаанд" гэж, "II.Академийн Их чуулган" гэсэн хэсгийн 13-д "е/ бага чуулганаас" гэснийг "е/ бага чуулган, харьяа төрөлжсөн академиас" гэж, "III.Академийн Бага чуулган" гэснийг "III.Академийн Бага чуулган, харьяа төрөлжсөн академи" гэж, "III.Академийн Бага чуулган" гэсэн хэсгийн 16-д "Академи нь нийгэм, физик-математик-хими, геологи, газарзүй, техник-технологи, анагаах, биологи-хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараар Бага чуулгантай байна" гэснийг "Академи нь шинжлэх ухааны салбараар зохион байгуулагдсан Бага чуулган, харьяа төрөлжсөн академитай байж болно" гэж, мөн хэсгийн 18-д "Бага чуулган" гэснийг "Бага чуулган, харьяа төрөлжсөн академи", 18, 19-д "Бага чуулганаар" гэснийг "Бага чуулган, харьяа төрөлжсөн академийн хуралдаанаар" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ