A

A

A

Бүлэг: 1979

/ҮСХ-ын 2011 оны 01/133 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХҮН АМ, ӨРХИЙН БҮРТГЭЛИЙН ДЭВТРИЙН ШИНЭЧИЛСЭН МАЯГТ, ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 01/103

Дугаар 01/103

'1Статистикийн тухай" Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон "Иргэний бүртгэлийн тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 57 тоот тогтоолоор батлагдсан " Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"- ний 2.1.9-ийн 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг: "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийн шинэчилсэн маягтыг I хавсралтаар, дэвтэр нөхөх зааврыг II хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр: Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг боловсруулах "Хүн амын мэдээллийн сан"-гийн программ болон албан ёсны статистикийн хүн ам, өрхийн болон бусад тайлан мэдээтэй уялдуулан нэгтгэх программ хангамжийг 2006 оны 11-р сарын 1-ний өдрийн дотор бэлтгэн нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтэст хүлээлгэж өгөхийг Мэдээлэл боловсруулалт, технологийн газар/Б.ЦЭРЭНХАНДА-т үүрэг болгосугай.

Гурав: Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, түүнийг нөхөх зааврыг хэвлэж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд мөрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

Дөрөв: Шинээр батлагдсан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлтөнд байнгын хяналт тавьж, улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Статистик төлөвлөлт, бодлого зохицуулалтын газар/А.ДЭМБЭРЭЛ/-т даалгасугай.

ДАРГА П.БЯМБАЦЭРЭН