A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.2, 14.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зохицуулах зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1 дэх заалтад дор дурдсан агуулгатай 4.1.6, 4.1.7 дахь дэд заалтыг тус тус нэмсүгэй:

"4.1.6. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны орон тоо, бүтэц, дүрмийг батлах;"

4.1.7. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, ажилтныг зохих журмын дагуу томилж, чөлөөлөх."

2. Мөн журмын 5.1 дэх заалтын "төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдана." гэснийг "төрийн албан хаагч байна." гэж, мөн журмын 5.3 дахь заалтын "Зохицуулах зөвлөлийн гишүүний" гэснийг "Зохицуулах зөвлөлийн гишүүний болон төсвийн шууд захирагчийн" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Энэ тогтоолын 1 дэх заалтын хэрэгжилтийг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР