A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 2-т нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар A/234

Улаанбаатар хот

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам батлах тухай

Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам"-ыг нэгдүгээр, "Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлэхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР