A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 5 дугаарт нийтлэгдсэн. /
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/11

Улаанбаатар хот

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР