A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ ДАДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 02

Эг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо, толгойд 2021 онд ногдуулах албан татварын хэмжээг адуу 1000 төгрөг, үхэр 900 төгрөг, ямаа 1000 төгрөг, хонь 600 төгрөг, тэмээ 100 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Батлагдсан хэмжээгээр малын тоо толгойнд тохируулан иргэдээс албан татварыг ногдуулж, сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэн хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

ДАРГА Б.ОЮУНБААТАР

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 03

Баян-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 1000 төгрөг, үхэр 900 төгрөг, ямаа 1000 төгрөг, хонь 600 төгрөг, тэмээ 100 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Батлагдсан хэмжээгээр малын тоо толгойд тохируулан иргэдээс албан татварыг ногдуулж, сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэн хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01-р сарын 13-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Б.ОЮУНБААТАР