- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 78 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хүнсний тухай хуулийн 18.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дүрэм"-д дор дурдсан агуулгатай 3.1.5 дахь дэд заалт, 4.9 дэх заалт нэмсүгэй:
"3.1.5. тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг хэлэлцэж Үндэсний зөвлөлийн зөвлөмж гаргах;"
"4.9. Үндэсний зөвлөл нь энэ дүрмийн 3.1.5-д заасан асуудлыг хэлэлцэхдээ Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголын Хүнсчдийн холбооны төлөөллийг заавал оролцуулна. Асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ."
2. Мөн дүрмийн "3.1.5" дахь заалтын дугаарыг "3.1.6" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
