- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Тав. Бүс, тэлээ" хэсгийн "1. Тоногтой суран бүсний иж бүрдэл:" заалтад дор дурдсан агуулгатай дэд заалт нэмсүгэй.
-хийн бууны сумны гэр (хар, цагаан) | 5-14 |
2. Мөн хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Зургаа. Мөрдөс, ялгах тэмдэг"-ийн 17 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
17. | Зангиа (эрэгтэй) | 6-26а |
Зангиа (эмэгтэй) | 6-26б |
3. Мөн хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар"-ын "Тав: Бүс тэлээний загвар" хэсэгт нэгдүгээр хавсралт ёсоор баталсан ""Хийн бууны сумны гэр" 5-14 (хар, цагаан)"-ын загвар нэмсүгэй.
4. Мөн хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар"-ын "Зургаа: Мөрдөс, ялгах тэмдэгний загвар" хэсгийн ""Албаны мөрдөс" 6-03 (хар хөх)"-ын загварыг 2 дугаар хавсралт ёсоор, ""Зангиа" 6-26 (хар хөх)"-ын загварыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус өөрчлөн найруулсугай.
5. Энэ тогтоолоор баталсан цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын нөхөн хангалтыг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A

