- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААНХАЙРХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ
ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 62
Ширээ
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхийн этгээдээс адуу 500 төгрөг, үхэр 400 төгрөг, ямаа 300 төгрөг, хонь 200 төгрөг, тэмээ 0 төгрөг байхаар тооцож малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоосугай.
2.Албан татвар төлөгч иргэн, хуулийн этгээд нь Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хугацаанд өөрийн өмчилж байгаа малын тоо толгойд оногдсон албан татварыг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
3.Сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн малын тоо толгойноос албан татвар авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /С.Бат-Өлзий/, татварын улсын байцаагч /Ч.Наранжаргал/ нарт даалгасугай.
4.Тус тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /О.Должиндэмид/-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ОЧИРБАТ

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 43
Ширээ
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхийн этгээдээс адуу , үхэр 2000 төгрөг, ямаа, хонь 1000 төгрөгөөр тооцож малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож тэмээг татвараас чөлөөлсүгэй.
2.Албан татвар төлөгч иргэн, хуулийн этгээд нь малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хугацаанд өөрийн өмчилж байгаа малын тоо толгойд оногдсон албан татварыг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
3.Сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн малын тоо толгойноос албан татвар авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Сумын Засаг дарга (Л.Бат-Амгалан), Татварын Улсын байцаагч (Ч.Наранжаргал) нарт даалгасугай.
4. Тус тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
5.Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Анхзаяа)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ГАЛЗАГД
Текст томруулах
A
A
A
