A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 06

Баянгол сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай

2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ю.Баасанжаргал/-д даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ДААХИДОВЧИН

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 06

Баянгол

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэхь заалт, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөлжилт хүндэрч мал ихээр хорогдсонтой холбогдуулан малын тоо, толгойн албан татварыг хэмжээг малын төрөл тус бүрээр:

Тэмээ-0

Адуу-0

Үхэр-0

Хонь-0

Ямаа-0 төгрөгөөр тогтоосугай.

2.Холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Ю. Баасанжаргал/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны "Малын тоо, толгойн албан татварыг хэмжээг тогтоох тухай" 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ДААХИДОВЧИН